Skip to content

Ирээдүйгээ хүссэнээрээ бүтээе, хамтдаа

Хэлний бэлтгэл

Япон дахь хэлний бэлтгэл сургуульд 1-2 жил суралцаад, цаашид хүссэн их сургууль, коллежид элсэн орох боломжтой. Мөн өөрийн сонирхсон чиглэлийн Япон компанид үндсэн ажилтан, тусгай ур чадварын дадлагажигчаар ажиллах боломжтой. Япон дахь хэлний бэлтгэл сургуулийн 1 жилийн төлбөр 18 сая орчим төгрөг байна. Хуваан төлж болно.

Үндсэн ажилтан

Монголдоо их дээд сургууль төгссөн залуусын хувьд шууд мэргэжлээрээ Японы нэр хүндтэй томоохон компаниудад үндсэн ажилтанаар ажиллах боломжтой. Мэргэжлээрээ ажиллах тул Япон явахын өмнө Монголдоо Япон хэлний N3 түвшин хүртэл суралцах шаардлагатай. Япон явъя гэж шийдсэн бол эртхэн Япон хэлээ сурч байх хэрэгтэй.

Хэлний сургалт

Манай төв нь Япон хэлний N5-N1 бүх түвшний сургалтыг чанарын өндөр түвшинд Монгол, Япон багш нартай зааж сургадаг. Эрчимжүүлсэн анги 7 хоногт 5 өдөр, жирийн анги 7 хоногт 3 өдөр гэх мэт амьдралын хэв маягтаа тохируулан сонгоорой. Ярианы анги, ажлын ярилцлагад бэлдэх анги, хагас бүтэнсайны анги,онлайн анги гэх мэт сонголт өргөн.

Тусгай ур чадвар

Сүүлийн жилүүдэд их дээд сургууль төгсөөгүй залуучууд маань Тусгай ур чадварын визээр Япон улсын компаниудад ажиллах болсон. Япон хэлний N4 түвшин буюу ахисан анхан шатны мэдлэгтэй байх. Мөн тухайн салбарын ур чадварын шалгалтад тэнцсэн байх шаардлагатай байдаг. Манайх Япон, Монгол багштай хамтран тухайн шалгалтад бэлтгэх сургалт явуулдаг.

Ресторан, зочид буудлын салбар

Манай Монголын олон залуучууд Японы ресторан болон зочид буудлуудад менежерийн түвшинд ажиллаж байна. Жишээ дурдахад, Бандо Таро гэх 70 гаруй салбартай, Япон үндсэний ресторанд 2000-аад ажилчдаас оны шилдэг ажилтан болон шалгарсан залуу ч байна. Энэ компанид хэд, хэдэн Монгол залуус салбар хариуцсан менежер, сургагч багшаар ажиллаж байна. Алсдаа эх орондоо тухайн рестораны Монгол дахь салбарыг нээн ажиллуулах төлөвлөгөөтэй.

Инженерийн салбар

Төрөл бүрийн салбарын инженер залуучууд маань Японы томоохон компаниудад орж мэргэжлийн чиглэлд өөрсдийгөө хөгжүүлэн, дэлхийд тэргүүлдэг Япон технологиос суралцан ажилж байна. Талбайн инженер хийгээд, өндөр том барилгуудыг бие даан удирдан босгочихоод, багшаа би энийг барьсан ш дээ гэж бахархах Монгол залуус. Жинхэнэ талбар дээр нь ноу-хауг нь эзэмшчихээд эргэж ирээд их бүтээн байгуулалт хийх хүмүүс юм.

Та Японд сурах болон ажиллах талаар мэдээлэл авахыг хүсвэл доорхи анкетыг бөглөөд илгээгээрэй.

Бидэнтэй холбогдох​

​Сүхбаатар дүүрэг 40, 50 мянгатад Peace Tower-ын 8 давхарт 808 тоот

Утас: 94847727, 86701449