Skip to content

Салбар салбартаа амжилт гаргаж буй залуусын төлөөлөл

Манай академиар дамжин явсан залуусын төлөөлөлтэй ярилцлаа.

–ТА ӨӨРИЙГӨӨ ТОВЧХОН ТАНИЛЦУУЛААД ЯМАР ЧИГЛЭЛЭЭР ЯПОНД АЖИЛЛАДАГ ТУХАЙГАА БОЛОН JLA-ТЭЙ ХЭРХЭН ХОЛБОГДСОН ТАЛААРАА ЯРИАЧ.
Сайн байна уу? Намайг Билгүүн гэдэг. Би 2019 онд JLA – ийн үндсэн ажилтаны ярилцлагад орж, Япон улсын Ибараки мужид байрлах, зуу гаруй салбартай Бандо Таро хэмээх ресторан, хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг групп компанид ажилд орсон. Ерөнхий ажлын агуулга бол гал тогоо, заал, зочлох үйлчилгээ болон ажилчдаа зохион байгуулах, орлого зарлагаа тооцох бүртгэх, бараа материалаа захиалах хянах гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэдэг байсан. Миний бие 2019 оноос 2023 оны 4 сар хүртэл ажилласан. Энэ хугацаандаа Япон хоол хийж сурахаас гадна хүнсний бүтээгдэхүүнийг аюулгүй хадгалах, хэрэглэх талаар мэдлэгтэй болсон. Японы зочлох үйлчилгээ, үйлчлүүлэгчид тав тухтай орчинг бий болгох талаар сурсан.


-ЯПОНД АЖИЛЛАЖ БАЙХ ХУГАЦААНДАА ЯМАР ЯМАР АМЖИЛТ ГАРГАЖ БАЙСАН БЭ ?
Бандо Таро бол сар болгон бүх ажилчид дундаа уралдаан зохиож хэд хэдэн төрлөөр шалгаруулдаг . Тэр нь ажилчидаа идэвхжүүлж, үйлчлүүлэгчид илүү сайн үйлчилгээг хүргэхийн төлөө юм. Жишээ нь тухайн сард үйлчлүүлэгчээс хамгийн их талархалын захиа авсан хүнийг шалгаруулах ч юм уу, эсвэл хамгийн сайхан инээмсэглэдэг ажилтаныг шалгаруулах гэх мэт төрөл бүрээр өрсөлдүүлж урамшуулдаг. Миний хувьд ажилд ороод найм дахь сардаа Global number one гэдэг шагнал авч байсан. Энэ нь тухайн жил Монгол болон Филиппин нийлээд есөн гадаад ажилчин ажилладаг байсан. Тэдгээр ажилтануудаа идэвхжүүлэх зорилгоор ийм шагнал бэлдэж ажлыг нь үнэлдэг байсан. Гурав дах жилдээ оны шилдэг ажилтан болж байсан. Түүний дараагаар салбар хариуцсан менежер болохоор бэлтгэгдэж эхэлсэн. Ингээд 2022 оны 9 сараас эхлэн Япон улсын Мито хотод байрлах Steak House-ын менежерээр ажиллаж эхэлсэн.
Мэдлэг чадвартай гэхээсээ илүү хүний арга эвийг олдог, нийтэч, Япон хүнтэй чөлөөтэй харьцаж итгэлийг нь олж чаддаг зан чанар байдаг учраас салбар хариуцуулж байсан байхаа гэж боддог. Хагас жил ажилласныхаа дараагаас гэр бүлийн шалтгаанаар ажлаасаа гарч монголдоо ирсэн байдаг.


-ЯПОН ОРНООС ЮУ СУРЧ МЭДСЭН БЭ ?
Япон улс бол үйлчилгээгээрээ дэлхийд №1 шүү дээ. Миний хувьд Японы томоохон групп компанид ажилласныхаа ачаар сурж мэдсэн зүйл бол мэдээж үйлчилгээний соёл, эрүүл чанартай бүтээгдхүүн хүргэхийн ач хобогдол, хүний сэтгэлд хүрсэн үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар тодорхой хэмжээнд сурч ойлгосон гэж боддог. Мөн хамгийн чухал зүйл бол хэн нэгэнд хэрэгтэй хүн байх, амьдарч байгаа орчин, нийгэмдээ, гэр бүлдээ , эргэн тойрныхондоо ямар нэг байдлаар хэрэгтэй зүйл хийж бүтээх, ямар нэг бизнес хийж байгаа бол мөнгө, ашигаас илүүтэйгээр үйлчлүүлэгчээ яаж илүү аз жаргалтай болгох вэ гэдэг талаар бодох гэх мэт маш олон зүйлийг сурч мэдсэн , ухаарсан жилүүд байсан. Энэ боломжийг олгосон JLA-ын хамт олондоо баярлалаа.


-ЯПОН УЛСАД ҮНДСЭН АЖИЛТАНААР АЖИЛЛАХАД ЮУ ХАМГИЙН ЧУХАЛ ВЭ ?JLA -Д СУРЖ БАЙГАА ЗАЛУУСТ ХАНДАЖ ЗӨВЛӨӨЧ.
Хамгийн чухал нь хэл, дээрээс нь чөлөөтэй, нээлттэй байж, би гадаад хүн гэж бодолгүйгээр нийтэч харьцаж гоё хамт олонтой болох нь чухал санагдсан.


Ажиллах хугцаандаа гаргасан амжилт:

2 дах жилдээ ур чадвар нэмэгдүүлэх 3 шалгалтанд тэнцсэн.3 дах жилдээ оны шилдэг ажилтан болсон.4 дахь жилээсээ салбар хариуцсан менежер болсон.


Та Японд сурах болон ажиллах талаар мэдээлэл авахыг хүсвэл доорхи анкетыг бөглөөд илгээгээрэй.