Skip to content

Ажлын байрны мэдээлэл

Анхааруулга: 2026 оны 4 сарын 15-наас эхлээд Япон улсад үндсэн ажилтнаар явахын тулд зарим компаниуд Япон хэлний N2 түвшин шаарддаг болсон. Ихэнхи компани N3 түвшний Япон хэл шаардана. Тиймээс та бүхэн Японд үндсэн ажилтнаар ажиллахыг зориж байвал эртхэн Япон хэлээ үзэж эхлээрэй. Ярилцлагад орохдоо N5,N4 түвшинтэй байж болно. Манайх бүх түвшний сургалтыг эрчимжүүлсэн болон энгийн хувилбараар орж байна.

Манай сургалтын талаар мэдээлэл авах бол энд дарна уу.

Яг одоо буюу 2026 оны 5 сарын байдаар 5 ажлын байрны санал байна.

  1. Four seeds (ресторан)
  2. Shin-Ei (барилга, талбайн инженер)
  3. Ishii (барилга, талбайн инженер)
  4. Koyosangyo (нураалт, үндсэн ажилтан учир заавал их сургуулийг ямар нэг инженер мэргэжлээр төгссөн байх ёстой.)
  5. Shiramine (барилга, талбайн инженер)
🇯🇵 Япон, инженер чиглэлээр үндсэн ажилд авна! 👷‍♂️🏗️

Нийтдээ 80 гаруй ажлын байртай хамтран ажилладаг бөгөөд бүгдийг оруулах боломжгүй. Жишээ болгоод оруулаад явъя. Харин хамгийн дор байгаа анкетыг бөглөөд явуулбал тохирох ажлын байр гарвал мэдэгдэх, шинээр хайж өгөх гэх мэт зүйлс бол боломжтой шүү.
Зургийн цомгоор зарим компаниудын ажлын байрыг үзэж сонирхоорой.

Мөн доорхи компаниуд жил бүр ярилцлага авдаг бөгөөд тухай бүрт нь фэйсбүүк хуудсаараа зараа оруулаад явна. Та харин Япон хэлээ сураад бэлтгэлээ базааж байх хэрэгтэй. Огт хэлгүй хүмүүс болон анхан шатны мэдлэгтэй хүмүүсийн мэдээж анхан шатны мэдлэгтэй хүмүүс нь ярилцлагад тэнцдэг. Ярилцлагад тэнцвэл виз 100% гарна.

КодЧиглэлХийх ажилЦалинШаардлагаКомпаний нэр, байршил
001Олон давхар машины зогсоолын засвар, суурилиулалтМеханик, Цахилгаан4 сая 320к + илүү цагИх, дээд сургуулийг цахилгаан, механикаар төгссөн. Япон хэлний N4,N3 түвшний мэдлэгтэй, Нас 30 хүртэл.FSK
002Барилгын суурь, далан, ус зайлуулах хоолойталбайн инженер247k yen (30 цаг илүү цаг орсон)Ярилцлагад орохдоо хэлгүй байж болно. Явталаа 4 сар сурна. Түвшин шаардахгүй. Их, дээд сургуулийг барилга чиглэлээр төгссөн. Нас 30 хүртэл. Shiramine
Kagawa, Sakaide
003Үйлдвэрийн том яндан барих, орон сууц, эмнэлэг, сургууль барихталбайн инженер, зургийн инженер6 сая 240к + илүү цагЯрилцлагад орохдоо анхан шатны Япон хэлний мэдлэгтэй бол давуу тал болно. Орчуулагчтай орно. Явталаа N3 түвшин авсан байх. Зургийн инженер CAD дээр зурдаг байх. Барилгын инженерээр их, дээд сургууль төгссөн байх. Нас 30 хүртэл.Matsushima
004Хоолойн угсралт
Барилга байгууламжийн агааржуулалт, ус хангамж ба бохир усны хоолой угсралт
Инженер5 сая 520к + илүү цагЯрилцлагад орохдоо анхан шатны Япон хэлний мэдлэгтэй бол давуу тал болно. Орчуулагчтай орно. Их, дээд сургууль төгссөн байх.Takako Setsubi
005Халуун рашаантай амралтын газарГал тогоо, үйлчилгээ223,000 иэн Бонус: Жилд 2
Байр: 25,000 иэн
Хоол: Өдрийн 2 хоол үнэгүй
Япон хэл N3, Нас 30 хүртэл, Их сургууль төгссөн байх.Tachibana
006Сургуул, цэцэрлэгийн үдийн хоол бэлддэг компаниОффис менежер240,000 иэн
Бонус: Жилд 2 удаа
Байр: Өөрсдөө
Япон хэл N2, Нас 30 хүртэл, Их сургууль төгссөн байх.Central Foods,
Okayama
007Зочид буудалРесторанд үйлчилгээ, ресепшин222,050 иэн
Бонус: Жилд 3 удаа
Байр: 20%
Япон хэл N3, Нас 30 хүртэл, Их сургууль төгссөн байх.M&M
008Иргэний байрлга,
Нийтийн далан зам гүүр
талбайн инженер220,000 yen, Бонус: Жилд 2
Байр: 20,000 yen
Япон хэл N3, Нас 30 хүртэл, Барилгын чиглэлээр Их сургууль төгссөн байх.Ishii, Kagawa Sakaide
009Орон сууцны барилгын компаниталбайн инженер240,000 yen, Бонус: Жилд 2Япон хэл N3, Нас 30 хүртэл, Барилгын инженерээр Их сургууль төгссөн байх.Shin-Ei, Tokyo
010Олон салбартай РесторанГал тогоо, Заал222,000 yen+ илүү цаг
Бонус: Жилд 2
Япон хэл N3, Нас 30 хүртэл, Их сургууль төгссөн байх.
Гэр бүлийн тэтгэмж: 15.000-40.000 иэн
Хятад, Солонгос, Итали, Франц, Япон үндэсний, Сүши, Испани, Пицца…гэх мэт 53 төрлийн чиглэлтэй, муж бүрт салбаруудтай ТОМОО ресторанд ажиллан, өөрийгөө соръё, залуу насандаа.
Four seeds, Бүх мужид

Зургийн цомог

Ресторан, зочид буудал, инженер чиглэлийн ажлын байрны жишээ зургуудыг яг байгаа чигээр нь орууллаа.

Бүртгүүлж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорхи анкетыг бөглөөд явуулаарай.

Энгийн анкет