2026 оны 12 сарын JLPT-д хүссэн түвшиндээ тэнцэцгээе! Мөн хажуугаар нь NAT, JLCT гэх мэт шалгалтуудыг сар бүр өгөх боломжтой.
Сайн байцгаана уу? Намайг Цэлмэг гэдэг. Тус төвийн захирал багш. Сургалтынхаа талаар товчхон танилцуулга видео хийлээ. Япон хэлээ тодорхой түвшинд сурчихвал маш их боломж бий. Манайх 80 гаруй Япон компаниудтай хамтран ажилладаг бөгөөд жил бүр ирж ажлын ярилцлага авдаг. Анх Япон хэлгүй байсан ч ярилцлагад орж болдог байсан бол одоо заавал анхан шатны N5, N4 шаарддаг болсон.
Мөн Японы чанартай их дээд сургууль сурахын тулд Япон хэлний өндөр мэдлэг хэрэгтэй. Монголд сурсан нь мэдээж санхүүгийн хувьд илүү хямд байдаг.
Та бүхэн сайн судлаад, өөрсдийн сонголтоо оновчтой хийгээрэй.

Ер нь яагаад Япон хэл сурах гэж байгаа билээ? Ер нь яагаад Япон явах гээд байгаа билээ?
Өссөн төрсөн, дассан орчноосоо өөр газар амьдарч үзэн, соёлын шоконд дайруулж, өөрийгөө жинхэнэ хэн билээ, чухам цаашид юу хийж амьдрах, өөрийн үнэт зүйлээ эрэн хайх гэсэн бүх хүнд байдаг далд дуудлагадаа хөтлөгдөөд явах гэдэг биз. Мэдээж, мөнгө санхүү гэсэн шалтгаан байгаа, гэр бүлээрээ амар тайван эрүүл орчинд амьдаръя гэсэн хүсэл бий. Гэхдээ л энэ бүхний хамгийн үндсэн хөдөлгөгч хүч бол ганцхан олдох энэ Амьдралыг өөрийнхөөрөө танин мэдэж, эрх чөлөөтэй өнгөрүүлэх гэсэн чин хүсэл тань билээ.
За эморох яахав. Сургалтуудынхаа тухай тайлбарлаад явъя.
Манайх 2017 онд байгуулагдсан бөгөөд өдийг хүртэл маш олон төрлийн сургалт амжилттай зохиож, залуусыгаа хүссэн ажлын байранд нь хүргэж байсан туршлагатай. Мэдээж хамгийн чухал зүйл бол Япон хэл юм. Япон хэлийг амжилттай сурах нууц юу вэ? Үндсэндээ нууц гэж үгүй. Байнгын давтамж, давтлага юм. Тооны бодлого бол нэг удаа заалгаад ойлгочихвол болоо байдаг бол гадаад хэл сурна гэдэг байнгын давтамж шаардлагатай байдаг.
За тэгээд манайх N5,N4,N3,N2 болон зарим шаардлагатай хүмүүст ганцаарчилсан N1 сургалт ордог. Япон багштай ярианы хичээл, Япон компанид хэрхэн амжилттай ажиллах вэ гэх мэт хичээлүүд ордог.
Хажуудах зураг бол 2026 оны 5 сарын 11-нд эхлэх хичээлийн жишээ билээ.
Эцсийн зорилго бол N2 хүрэх юм шүү дээ.


Монгол хүмүүс Япон хэлийг харьцангуй хурдан сурдаг. Манай сургалтын төв заахдаа ч сайн. Ямар сайндаа, манайх байгуулагдаад 2 жил болж байх үед Японд байдаг Япон хэлний сургууль, манай дээр ирж хэрхэн Япон хэлийг амжилттай заах вэ гэдэг сургалт оръё гэв ээ. Бид ч зөвшөөрч, нөгөө хэд маань манай дээр ирээд сурагч нараас маань шалгалт аваад, хэр хугацаанд сургасныг маань судалж үзээд, уучлаарай танайд манайхаас заах юм алга юм байна аа гээд буцаж билээ.
За тэгэхээр анхан шатны N5, N4-өө ажил, хичээлийн хажуугаар нээх яаралгүй сурчих. Тус бүр 3 сар зарцуулна. 7 хоногт 3 удаа орж байгаа учир. Эсвэл 7 хоногт 5 өдрийн эрчимжүүлсэн ангиар тус бүр 2 сар сурч болно. Харин дараагийн N3,N2 түвшин гэдэг айхтар том даваа бий. 7 хоногт 5 өдөр, өдөр бүр 4 цаг хичээллэнэ. Мэдээж нэмж өөрөө давтана. Анхан шатны сууриа сайн тавьчихвал энэ 2 түвшин ч бас сонирхолтой шүү. Чадаад, ойлгоод ирэхээр урам авна. Энэ түвшингээс эхлээд Япон багш нар орж эхлэнэ. Ёстой энэ үед л хамаг хүчээ, мөнгөө, цагаа зарцуулдаг юм шүү. Тактикын асуудал л даа.
Эцэст нь хэлэхэд Япон явж ажиллаж амьдрана гэдэг бол амьдралын том шийдвэрүүдийн нэг мөнөөсөө мөн билээ. Хөнгөн хуумгай, сэтгэлийн хөдлөлөөр хандаж болохгүй. Би өөрөө Япон оронд 14 жил сурч, ажиллаж, амьдарч байсан. Маш их зүйл сурч, хийе бүтээе гэснээ бүгдийг хийгээд сэтгэл амар Эх орондоо ирсэн. Тухайн үед Япон явахын тулд бүтэн 2 жил тасралтгүй хичээл хийж байсан. Бүр бараг усанд ч орох завгүй байсан юм шүү. Сорри.
Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл, Япон явахад яалтчгүй цаг хугацаа, мөнгө, чамаас сахилга бат хичээл зүтгэл шаардана. Энэ бол баттай. Товчлох арга, хурдан зам гэж үгүй. Сэтгэл зүйгээ сайн бэлдэх хэрэгтэй. Японд очоод амьдрах хэцүү. Ялангуяа эхний хагас жил. Тэр үед Япон хэл чинь л чамайг аварч гарна.
Монгол хүн зоригтой бол чоно чацга алдана аа гэдэг дээ. Хийморьтой байна шүү залуусаа.
Хичээвэл амьдрал үнэхээр шагнадаг гэдгийг 1000% баталж хэлье, багш нь. За амжилт.
Аа нээрээ доор анкет орууллаа. Ийм, ийм өдрийн ийм анги нээгээчээ гэсэн санал хүсэл байвал илгээгээрэй. Бидний зорилго бол нэг ч гэсэн Монгол залуу өөр ертөнцөд очин, өөрийгөө нээж, аз ажрагалтай сайхан амьдраасай гэдэг хатуу итгэл үнэмшил юм. 3.5-хан сая шүү дээ бид нар!

Сургалтын талаар мэдээлэл авах, бүртгүүлэх анкет