Манай академи нь 2017 онд байгуулагдсан ба Токио, Сайтама , Кагава мужуудад байрлах Urawa Gakuin Japanese language school, Future Design Japanese language school гэх 2 сургуультай хамтран Япон улсад хэлний бэлтгэлээр оюутан залуусыг суралцахад нь холбож өгч байна. Мөн Барилга, Зам, Хүнсний үйлдвэр, Өндөр хүчдэл, Сан, Зочид буудал, Хүний нөөц, Мэдээлэл технологи, Ресторан гэх мэт Япон улсын томоохон компаниудад үндсэн ажилтнаар ажиллаж мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн суралцах хүсэлтэй залууст зөвлөгөө өгч холбож өгдөг. Байгуулагдсан цагаасаа хойш олон залуусыг хэлний бэлтгэлээр болон үндсэн ажилтнаар илгээгээд байна. Бидний зорилго бол Япон улсад ур чадвар, мэдлэг боловсрол, ухамсар сэтгэхүйгээрээ эх орондоо үнэ цэнтэй боловсон хүчин бэлдэхэд түлхэц болох явдал хэмээн эрхэм зорилгодоо тусгаж ажиллаж байна . Түүнчлэн манай академиар явсан залуус дунд амжилттай ажиллаж Япон компаниа манлайлан ажиллаж байгаа залуус цөөнгүй байдаг. Тэдгээр залуус маань эх орондоо эргэн ирээд салбар салбарын томоохон компаниудад ажиллаж, мөн хувийн бизнесээ эхлээд амжилттай явж байгаа билээ.
Удирдлага

Takehara Keiji
1953 онд Кагава мужийн Сакайде хотод төрсөн. Дунд ангиасаа эхлэн ширээний теннисний спортод бүрэн уусаж, дунд сургууль, коллеж хоорондын тэмцээнд оролцож, мэргэжлийн тамирчны түвшинд хүрсэн. Их сургуулиа төгссөний дараа Японы Recruit Centre Co., Ltd хэмээх хүний нөөцийн компанид ажилд орсон ба тухайн компанидаа тасралтгүй 28 жил ажилласан. Recruit-д хүний нөөцийн бизнес, орон сууцны мэдээллийн бизнес, мэдээлэл харилцааны бизнес, сургалт гэх мэтийг хариуцан ажиллаж байсан. Тэрээр 50 нас хүрэхийн өмнөхөн Токиогийн их сургуульд урилгаар гурван жил гайхамшигтай профессоруудтай хамт, дэд захиралаар ажиллаж их зүйлийг суралцсан.Энэ хугацаандаа Токиогийн их сургуулийн олон нийттэй харилцах, оюутнуудад ажил мэргэжлийн дэмжлэг үзүүлэх (гадаад оюутнуудыг оролцуулаад), гадаад харилцааг хариуцан ажиллаж байсан. Тэрээр эдгээр туршлага дээрээ үндэслэн 2007 оноос FUTURE DESIGN LAB ХХК -г байгуулан олж авсан туршлага, сурсан мэдсэнээ ашиглан янз бүрийн компаниудад чанартай боловсон хүчнээр тусална гэсэн зорилгоор ажиллаж байна.
Oyunchimeg Tselmeg
2001 он Физик Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургууль төгссөн
2003 он Монгол улсын их сугууль, Эдийн засгийн факултет, гарсан
2004 он Осакагийн гадаад хэлний их сургууль, япон хэлний бэлтгэл курс, Япон, төгссөн
2008 он Кобе их сургууль, бизнесийн удирдлага, баклавр, Япон, төгссөн
2010 он Кобе их сургууль, бизнесийн удирдлага, магистр, Япон, төгссөн
2010 он U-System IT компани, систем инженер, Япон орсон
2013 он Eli Lilly Америкын хөрөнгө оруулалттай компани, IT хэлтэс, Япон, орсон
2017 он JLA Япон хэлний сургалтын төвийг үүсгэн байгуулсан.
.
