Японд үндсэн ажилтнаар ажиллах гэдэг ойлголт Монголд маань нэвтрээд нилээдгүй хугацаа өнгөрч, нэгэн цаг үеийг бодоход хүмүүс ч сайн мэддэг болжээ.
Одоогийн байдлаар Япон улсад 3 төрлийн статусаар хөдөлмөр эрхлэх боломжтой байна. Бидний зүгээс харахад “Хөдөлмөр эрхлэх” гэж байгаа боловч, Япон талаас бодоход өөрсдийн хүний нөөцийн дутагдалтай байдлаа засах гэсэн нэгэн арга л гэсэн үг. Тиймээс та бүхэн маань доорхи мэдээллийг анхааралтай уншиж, үнэн зөв мэдлэгтэй болсны үндсэн дээр, өөрийн ирээдүйн карьер, амдьралын хэв маяг, зорилгодоо нийцүүлэн сонголтоо хийгээрэй.
① Эхнийх нь бидний сайн мэдэх гэрээт ажилтан (дадлагажигч) буюу жишшүсээ юм. Ихэнхидээ биеийн хүчний ажил зонхилдог. Уг статусаар олон ч Монгол залуус Япон орныг зорьж Монгол дахь гэр бүлээ тэжээн, хажуугаар нь шинэ соёлыг суралцан ирсэн.Энэ статус нь маш хатуу нөхцөлтэй, ажлаа солих боломжгүй, ажиллах хугацааг 1-3 жил гэж тодорхой хязгаарлаж өгсөн байдаг. Шалгуур багатай буюу хэлний мэдлэг N5,N4 түвшин.
② Дараагийх нь сүүлд шинээр гарсан ур чадвартай дадлагажигч буюу токүтэйгиноо гижүцүша гэдэг статус бөгөөд 16 салбарт ажиллах боломжтой. Асаргаанаас эхлээд барилга,…гэх мэт. Дотроо 1,2 гэж хуваагддаг 1-р зэрэг нь 5 жил хүртэл ажиллах боломжтой, гэхдээ гэр бүлээ дуудах хамт амьдрах боломжгүй. 2-р зэрэг нь 1-р зэргээ дуусгачихаад шалгалт өгөөд гэр бүлээ дуудан амьдрах, хугацаа заахаа болих гэх мэт давуу талуудтай. Энэ статусын давуу тал нь гэрээт ажилтныг бодоход хамаагүй зөөлөн, цалин арай өндөр, тухайн салбар дотроо ажлаа солих боломжтой. Их дээд сургууль төгссөн байх шаардлагагүй. Япон хэлний N4 түвшний мэдлэг, тухайн салбарын шалгалтыг давсан байх ёстой гэдэг шалгууртай. Энэ тухай Тусгай ур чадвартай дадлагажигч хуудаснаас дэлгэрэнгүй мэдэж аваарай.
③ За одоо манай, гол ярих сэдэв буюу Үндсэн ажилтан. Үндсэн ажилтан гэж чухам ямар статус юм бэ? Энэ их гүнзгий сэдэв юм. Олон жилийн өмнө Японд байгаа гадаад оютнууд л их сургуулиа төгсөөд энэ статусаар Япон компанид орж ажилладаг байлаа. Ажлын үүргийн хувьд компанийг авч явах, аль болох их сургуульд сурсан мэдлэгээ ашиглан ажиллах, ирээдүйд компаний удирдах буюу хариуцлагатай албан тушаалд томилогдох, түүнд бэлтгэгдэх зорилготой, өөрөөр хэлбэл Япон хүмүүстэй яг ижил үүрэг хүлээдэг гэсэн үг. Мэдээж компанийхаа хамгийн бага ажлаас эхлэн хийнэ. Учир нь компанийхаа эд эс ширхэг бүрийг суралцан, ирээдүйд тухайн компанийг улам илүү хөгжүүлэх шинэ санаа, төлөвлөлт гаргах гэх мэт Толгойгоо ашиглан ажиллах хүмүүс байдаг. Бүх хүн удирдах албан тушаалд очихгүй ч, өрсөлдөөн дунд хичээсэн бүх хүнд ижил тэнцүү боломж олгогддог. Тиймээс хүнээ хөгжүүлэх гэж маш өндөр шаардлага тавьдаг. Анх би өөрөө (тус төвийн захирал) үндсэн ажилтнаар ажиллаж эхлээд, тавьсан өндөр шаардлагад нь бухимдаж ханддаг байжээ. Гэтэл одоо энэ өндөрлөгөөс харахад, намайг хөгжүүлэх гээд л шахаад, дарамтлаад байсан юм билээ. Цаашид Үндсэн ажилтнаар ажиллах хүсэлтэй залуустаа хандаж хэлэхэд, чамайг шахаад хийгээчээ гээд загнаад байна гэдэг чамайг өшөө илүү хөгжих боломжтой хүн гэж харж байгаа гэсэн үг юм шүү гэдгийг ойлгоорой. Хэлээд ч нэмэргүй хүнийг загнах ч шаардлагагүй байдаг даа.
Харин сүүлийн жилүүдэд, компаний гол цөм мэдлэгийг суралцах, өвлөн авах энэ статус дээрээ хүртэл хүний нөөцийн дутагдалтай байгаа учраас дэлхийн өнцөг булан бүрээс мэдлэгтэй чадвартай хүмүүсийг ажилд урих болжээ. Гэхдээ шалгуур нь өндөр болсон. Багцлаад хэлвэл Монголдоо болон аль нэг улсад их сургууль төгссөн байх, эсвэл Японд коллеж, коосэн төгссөн байх, Япон хэлний мэдлэг N2 түвшний шалгалтанд тэнцсэн байх, насны хувьд ихэнхи нь залуу хүмүүс авах сонирхолтой байдаг боловч ажлын туршлага, хэлний өндөр мэдлэгтэй бол хэдэн настай байсан ч явах боломжтой.
Дүрмийн дагуу бол бүх компани N2 шаарддаг биш. Япон компаниудыг орлого болон том жижгээр нь 4 бүлэгт хуваагаад эхний 2 бүлэгт багтсан компани буюу томоохон компани, улсын ажилтай холбоотой байгууллагуудад энэ нөхцөл үйлчлэхгүй. Харин 3,4-р бүлэг буюу жижиг, дунд компанид орох бол заавал N2 авсан байх шаардлагатай болоод байна. Монголоос хүн авах компаниудын дийлэнхи нь жижиг дунд компани байдаг. Тэртээ тэргүй цөөхөн ч гэсэн Япон залуус нь хэдэн том компанидаа алалцаж байгаад орчихдог учир томоохон компаниуд хүний нөөцийн дутагдал бага байдаг. Гэхдээ энүүхэндээ гэж хэлэхэд манай академитай найзлаад явбал томоохон компаниуд нилээд бий шүү.
Үүнээс үл шалтгаалан Үндсэн ажилтан буюу компаний гол мэдлэгийг суралцаж, хүнийхээ хувьд хөгжин дэвшин ажиллах, арай нэг алсын хараатай баймаар байгаа бол ямар ч компанид орох байсан Япон хэлний N2 түвшин хүртэл Монголдоо суралцаад яваарай. Яаралгүй, сайн төлөвлөж, ухаалаг алхам хийгээрэй. Цаг хугацаа, мөнгө, хүч чармайлт шаардах болно. Гэхдээ ирээдүйд эргээд тэр хөрөнгө оруулалтаа хэд дахин нугалаж авна гэдгийг амалъя.
Өө нээрээ Үндсэн ажилтны визний нэр нь 技術・人文知識・国際業務 Гижюцү ・ Жинбүн чишики ・ Кокүсай гёомү гэсэн урт нэртэй. Товчлоод гижинкокү гэдэг. Үүнийг орчуулвал: Гижюцү– Техник технологи, Жинбүн чишики– Хүмүүнлэгийн мэдлэгтэн, Кокүсай гёомү– Олон улсын ажилтан. Дээрх салбарт харьяалагдах инженер, хариуцан зааварлах алба, оюуны болон бичгийн ажлуудыг эрхлэх иргэнд олгогдоно. Тиймээс хэлний мэдлэг маш чухал ба дор хаяж дунд түвшин буюу N3 түшингээс дээш байх ёстой байдаг.
За энэ ёстой нэг Томоохон компани Рамада зочид буудалд танилцуулгаа хийж буй үеийн зураг байна.

Доорхи хэсэгт жишээ татаад хэдэн салбарын ажил үүрэг болон шаардлага, цалин хангамжийн талаар товчхон тайлбарлаад явъя.
Зочид буудал:
Японд зочид буудлын чиглэлээр ажиллаж мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, Японы зочид буудлын салбарыг судлах суралцах хүсэлтэй залууст нээлттэй. Манай хамтрагч зочид буудлуудын хувьд сүлжээ буюу орон даяар салбартай томоохон зочид буудал байхад тухайн бүс нутагт л байрлах Япон үндэсний маягийн халуун рашаантай зочид буудлууд ч бий. Ихэнхидээ ресепшин, рестораны үйлчилгээ эсвэл галтогоонд бэлтгэгч, тогооч, цэвэрлэгээ зэрэг ажил зарлагддаг. Хүнтэй харьцах ажил нь Япон хэлний өндөр мэдлэг шаарддаг. Мөн Япон хэлнээс гадна өөр ямар нэгэн орны хэл мэддэг бол давуу талтай. Цалин нь тийм ч өндөр биш. Дунджаар 200,000 иэн- 220,000 иэн байх жишээний. Сүүлийн жилүүдэд овоо нэмэгдээд байгаа ч бусад салбараа бодоход бага цалинтай. Учир шалтгааныг нь мэдэхгүй. Давуу тал нь дотуур байр маш хяндхан, зарим тохиолдолд өдрийн хоол үнэгүй эсвэл маш хямд байдаг. Чадвартай хүнийг бол төлөвлөлтийн хэлтэс гэх мэт оффис ажилдаа авсан тохиолдол ч бий. Уг нь ресепшиний ажлын байрны ярилцлагад орсон боловч тухайн Монгол охин маань тун чадварлаг байсан тул оффис ажлын байр санал болгох жишээний.
Тавигдах шаардлага:
- Их дээд сургууль төгссөн байх. Мэргэжлийн хувьд инженер, анагаах гэх мэт нарийн мэргэжлээс бусад мэргэжилтэй хүн орж болох ба хэт өөр мэргэжилтэй бол сонгогдох магдлал буурахыг анхаарна уу. Тиймээс тэс ондоо мэргэжилтэй бол JLA-ын ажилтнаас зөвөлгөө авна уу.
- Япон хэлний мэдлэг N3 аас дээш байх.
- Зочид буудлын чиглэлээр сурч, төгсөөгүй хүний хувьд өөр мэргэжилтэй ч ажлын туршлага байгаа бол давуу тал болдог.
- Насны хязгаар 30 хүртэл.
- JLA тай хамтран ажилдаг Японы зочид буудлын компаний жишээ зураг
Ресторан :
Манай академи Японы томоохон ресторан, зоогийн газартай хамтран ажилдаг бөгөөд энэ чиглэлээр ажиллаж мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, Японы ресторан үйлчилгээний салбарыг судлах, суралцах хүсэлтэй залууст нээлттэй. Ирээдүйд эх орныхоо ресторан, хоолны салбарт хувь нэмрээ оруулахад нь түлхэц болхийн тулд хичээж ажиллах болно. Хамтрагч ресторануудын хувьд сүлжээ ресторан сүширо-гоос эхлээд пицца-ла гэх мэт том жижиг төрөл бүрийн команиуд бий. Мэдээж хүнтэй харьцдаг ажил учир хэлний мэдлэг шаардана. Хэдэн жилийн өмнө ярилцлагадаа Н4 түвшний хүн ороод тэнцвэл Н3 хүртэл сурахаар нь Японруу дуудъя гэдэг байсан бол одоо ярилцлагад орох үедээ Н3 түвшний хэлний мэдлэгтэй байх ёстой гэж шаарддаг болсон. Рестораны ажлын хувьд хүнд талдаа, энэ чиглэлийн туршалагтай хүмүүс бол сайн мэдэж байгаа байх. Олон цаг ажиллана, тэр хэрээр илүү цагийн мөнгө авна. Үндсэн цалин 220,000-240,000 орчим. Зарим компани гэр бүлийн тэтгэмж олгодог, үдийн хоол хямд идэж болдог. Үндсэн ажилтан учир цагийн ажилчидаа удирдан зохион байгуулж ажиллана. Заал эсвэл галтогоо гэж 2 хуваагддаг ч зарим залуус маань 2-уланг нь сурах хүсэлтэй байдаг. Яваандаа салбар хариуцсан менежер болдог. Мэдээж цаашаа сүпэрвайзер гээд албан тушаал ахиад явах боломжтой. Компани бүр үнэлгээний системтэй. Албан тушаал ахих тусам цалин сайн нэмэгдэнэ. Салбара хариуцсан менежер болсон Монгол залуус зөндөө бий. Зоривол чадна.
Тавигдах шаардлага:
- Ресторан, зочлох үйлчилгээтэй холбоотой мэргэжлээр Их дээд сургууль төгссөн байх.
- Мэргэжлийн хувьд инженер, ангаах гэх мэт нарийн мэргэжлээс бусад мэргэжилтэй хүн орж болох ба хэт өөр мэргэжилтэй бол сонгогдох магадлал буурахыг анхаарна уу. Тиймээс тэс ондоо мэргэжилтэй бол JLA-ын ажилтнаас зөвлөгөө авна уу.
- Япон хэлний мэдлэг N3 аас дээш байх.
- Дээрх чиглэлээр сурч, төгсөөгүй хүний хувьд өөр мэргэжилтэй ч ажлын туршлага байгаа бол давуу тал болдог.
- Энэ салбарт ажиллах болсон шалтгаан маш чухал
- Насны хязгаар 30 хүртэл.
- JLA тай хамтран ажилдаг Японы хоол зоогын газар болон Рестораны компаний жишээ зураг
Барилга:
Манай академи Японы томоохон Барилгын компаниудтай хамтран ажилладаг бөгөөд энэ чиглэлээр ажиллаж мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, Японы барилгын салбарыг судлах, техник технологи, ур чадвараас нь суралцах хүсэлтэй залууст нээлттэй. Ирээдүйд эх орныхоо барилгын салбарт хувь нэмрээ оруулахад нь түлхэц болохын тулд хичээж ажиллах болно.
Тавигдах шаардлага:
- Барилгын инженер болон барилгатай холбоотой мэргэжлээр Их дээд сургууль төгссөн байх. Мэргэжлийн хувьд барилгатай холбоотой мэргэжилтэй инженерүүдийг голчилж бүртгэж байгаа ба туршлагатай ч хэт өөр мэргэжилтэй бол ярилцлагад орох боломжгүйг анхаарна уу. Тиймээс тэс ондоо мэргэжилтэй бол JLA-ын ажилтнаас зөвлөгөө авна уу.
- Япон хэлний мэдлэг N3 аас дээш байх. Үндсэн ажилтан гэдэг бол хянах, зохион байгуулах алба учраас хэлний мэдлэг маш чухал юм.
- Насны хязгаар 30 хүртэл.
- JLA тай хамтран ажилдаг Японы барилгын компаний жишээ зураг
Зам гүүр, түннэлийн компани:
Манай академи Японы томоохон Барилга, Зам гүүр, туннелийн компаниудтай хамтран ажилладаг бөгөөд энэ чиглэлээр ажиллаж мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, Японы энэ салбарыг судлах, техник технологи, ур чадвараас нь суралцах хүсэлтэй залууст нээлттэй. Ирээдүйд эх орныхоо Зам гүрийн салбарт хувь нэмрээ оруулахад нь түлхэц болхийн тулд хичээж ажиллах болно.
Тавигдах шаардлага:
- Барилгын инженер болон Зам гүрийн инженер мөн барилгатай холбоотой мэргэжлээр Их дээд сургууль төгссөн байх. Мэргэжлийн хувьд барилгатай холбоотой мэргэжилтэй инженерүүдийг голчилж бүртгэж байгаа ба туршлагатай ч хэт өөр мэргэжилтэй бол ярилцлагад орох боломжгүйг анхаарна уу. Тиймээс тэс ондоо мэргэжилтэй бол JLA-ын ажилтнаас зөвлөгөө авна уу.
- Япон хэлний мэдлэг N3 аас дээш байх
- Барилга болон зам гүүрийн инженерээр төгсөөгүй ч зам барилгатай холбоотой мэргэжлээр төгссөн ажлын туршлага байгаа бол давуу тал болдог.
- Насны хязгаар 30 хүртэл
- JLA тай хамтран ажилдаг Японы барилгын компаний жишээ зураг
Цахилгаан
Манай академи Японы томоохон Цахилгаан, Өндөр хүчдэлийн компаниудтай хамтран ажилладаг бөгөөд энэ чиглэлээр ажиллаж, мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, Японы Цахилгаан, Өндөр хүчдэлийн салбарыг судлах, техник технологи, ур чадвараас нь суралцах хүсэлтэй залууст нээлттэй. Ирээдүйд эх орныхоо Цахилгаан, өндөр хүчдэлийн салбарт хувь нэмрээ оруулахад нь түлхэц болхийн тулд хичээж ажиллах болно.
Тавигдах шаардлага:
- Цахилгааны инженер болон барилгатай холбоотой мэргэжлээр Их дээд сургууль төгссөн байх.
- Мэргэжлийн хувьд Цахилгаан болон барилгатай холбоотой мэргэжилтэй инженерүүдийг голчилж бүртгэж байгаа ба туршлагатай ч хэт өөр мэргэжилтэй бол ярилцлагад орох боломжгүйг анхаарна уу. Тиймээс тэс ондоо мэргэжилтэй бол JLA-ын ажилтнаас зөвлөгөө авна уу.
- Япон хэлний мэдлэг N3 аас дээш байх.
- Насны хязгаар 30 хүртэл.
- JLA тай хамтран ажилдаг Японы цахилгааны компаний жишээ зураг
Сан техник
Манай академи Японы томоохон Сан, усан системийн компаниудтай хамтран ажилладаг бөгөөд энэ чиглэлээр ажиллаж мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, Японы Сан техник, усан хангамжийн системийг судлах, техник технологи, ур чадвараас нь суралцах хүсэлтэй залууст нээлттэй. Ирээдүйд эх орныхоо Сан техникийн салбарт хувь нэмрээ оруулахад нь түлхэц болхийн тулд хичээж ажиллах болно.
Тавигдах шаардлага:
- Сангийн инженер болон барилгатай холбоотой мэргэжлээр Их дээд сургууль төгссөн байх.
- Мэргэжлийн хувьд сан, барилгатай холбоотой мэргэжилтэй инженерүүдийг голчилж бүртгэж байгаа ба туршлагатай ч хэт өөр мэргэжилтэй бол ярилцлагад орох боломжгүйг анхаарна уу. Тиймээс тэс ондоо мэргэжилтэй бол JLA-ын ажилтнаас зөвлөгөө авна уу.
- Япон хэлний мэдлэг N3 аас дээш байх.
- Насны хязгаар 30 хүртэл.
- JLA тай хамтран ажилдаг Японы барилгын компаний жишээ зураг















